/2023.09.15/: Цагдаагийн ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчоо, Маршалын албатай хамтран зохион байгуулсан сургалтын хаалтын арга хэмжээ өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж, сургалтад хамрагдсан алба хаагчдад сертификат болон анхан шатны тусламжийн хэрэгслийг гардууллаа.
Сургалтаар гэмтлийн анхан шатны тусламж үзүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдал, гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, нэгжлэг хийх аргачлал, багийн ажиллагаанд суурилсан дайчлан баривчлах үйл ажиллагаа, хуяглан хүргэх ажиллагааны чиглэлээр алба хаагчдын ур чадварыг дээшлүүлсэн, онол-практик хослуулсан онцлог сургалт боллоо.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.