/2023.09.11/: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Дорноговь аймагт ажиллаж байна.
Их газрын чулуу хамгаалалтын захиргаа нь 13 орон тоотой. Аймгийн УЦУОШТ нь 66 орон тоотой. Аймгийн БОАЖГ 25 орон тоотой. Сум дундын ойн анги 5 орон тоотойгоор ажиллаж байна.
Дундговь аймаг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт 21.1 хувьтай байна. Энэ нь хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа сүүл мушгиж яваа 5 аймгийн нэгд орж байна. Удахгүй тус 5 аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга, бусад холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т шилжүүлнэ. Хуулийг хэрэгжүүлэхээр 2022 оноос сануулж ирсэн бөгөөд АТГ-тай хамтран сүүлийн 2 жилийн хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлж, сануулгуудыг өгсөн.
2023 оныг Ус, Цаг уурчдын жил болгон зарласан тул албан хаагчдын ажиллах орчин, цалин, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, гадаадад туршлага судлуулах ажлуудыг хийж байна. 27 жилийн дараа буюу 2023 оны 08 сард БОАЖ-ын сайд, ХНХ-ын сайд, Сангийн сайдын хамтарсан журмыг баталж өгсөн бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. 2024 оны 01 сараас орон нутгийн нэмэгдэл олгогдож эхэлнэ.
Дундговь аймагт Бага газрын чулууны тусгай хамгаалалтын захиргаанд Сүх хөх бүрдийг өргөтгөлөөр авахаар төлөвлөж байна. Баянжаргал суманд Аргын хад, Онгийн хийд гэсэн газруудыг тусгай хамгаалалтанд нэмж авахуулах саналтай байна.
Эх сурвалж: БОАЖЯ