/2023.09.11/: Арилжааны банкууд ипотекийн зээл гаргахдаа хууль бусаар шимтгэл авч байгаа талаар нэр бүхий өмгөөлөгчид нэр бүхий 9 банктай шүүхдэлцээд нилээд хугацаа өнгөрсөн байна.
Тэгвэл тэдгээр өмгөөлөгчдийн нэг болох өмгөөлөгч С.Ялалт өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ.
Тэрбээр,
"Арилжааны нэр бүхий 9 банк нь ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэлтэй холбоотой асуудлаар Захиргааны хэргийн Давж Заалдах Шатны Шүүхээс гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаад байсан.
Улсын Дээд Шүүхээс банкуудын гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Ингэснээр тухайн зээлийн хүрээнд "үндэслэлгүй хэмжээ"-гээр авч байсан шимтгэлийг буцаан олгож, иргэдийг хохиролгүй болгох захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажилллагаа явагдах учиртай.
Яллаа, Дууслаа!" гэжээ.