Орон нутгийн замд осол гарч 3 хүн амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн замд осол гарч 3 хүн амиа алджээ

/2023.09.11/: Ховд аймаг, Буянт сумын “Хөх булан” гэдэг газар суудлын 2 автомашин мөргөлдөж, 1 автомашин нь шатсан хэрэг өчигдөр 22:21 цагт болжээ.

Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Баян-Өлгий аймгаас Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын 2 зорчигчтой автомашин, Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын 5 зорчигтой автомашинууд хоорондоо мөргөлдсөний улмаас 1 автомашин нь шатаж, автомашины бүхээгт иргэн С 61 настай, эрэгтэй, А 51 настай, эрэгтэй нар хавчуулагдан шатаж нас барсан, 2 дахь автомашины бүхээг дотор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат иргэн С61 настай, эмэгтэй хавчуулагдаж нас барсан байсныг галыг нь унтрааж, цогцсуудыг гарган тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Ослын улмаас 4 хүн гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламжийг үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт пүрэв гарагаар дуусгавар болно
Тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт пүрэв гарагаар дуусгавар болно
 
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.