Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үнэлгээ хийхээр НҮБ-ын үнэлгээний баг ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үнэлгээ хийхээр НҮБ-ын үнэлгээний баг ажиллаж байна

/2023.09.07/: Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр үнэлгээ хийхээр НҮБ-ын үнэлгээний баг /CADRI/ энэ сарын 4-18-ны өдрүүдэд ажиллаж байна.

Тус үнэлгээний баг өнөөдөр НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням болон холбогдох алба хаагчидтай уулзаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар ярилцлаа.

CADRI нь НҮБ-ын систем, олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар зэрэг нийт 20 гаруй байгууллагыг нэгтгэсэн олон улсын түншлэл бүхий үнэлгээний баг. Энэ баг уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нэгдсэн уялдаатай шийдлүүдийг эрэлхийлдэг. Мөн улс орнуудын Засгийн газарт гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход олсон амжилт ололт, учирч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг аль салбарт оруулах зэрэгт дэмжлэг үзүүлдэг.

Монгол Улсад хийж байгаа энэ удаагийн үнэлгээ ч гамшгийн эрсдэлийг бууруулах тэргүүлэх чиглэлд ач холбогдол өгч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын стандартыг шинэчлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: ОБЕГ

Захирал, эрхлэгч нарт хамт олондоо зөвшөөрөгдсөн байх гэдэг шалгуур тавина
Захирал, эрхлэгч нарт хамт олондоо зөвшөөрөгдсөн байх гэдэг шалгуур тавина
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.