/2023.09.05/: АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байдены Ковид-19-ийн шинжилгээ эерэг гарсан гэж Цагаан ордон мэдэгдэв.
“Өнөө орой Тэргүүн хатагтайн шинжилгээний хариу эерэг гарсан. Одоогоор түүнд бага зэргийн шинж тэмдэг илэрч байна" гэж тэргүүн хатагтайн хэвлэлийн төлөөлөгч Элизабет Александр мэдэгдэлдээ дурджээ.
Харин 80 настай ерөнхийлөгч Жо Байденийн шинжилгээний хариу сөрөг гарсан гэж Цагаан ордны мэдээлэв.
Одоогийн байдлаар Цагаан ордны Ковид үед хэрэгжүүлэх протоколууд болон ерөнхийлөгчийн хуваарьт өөрчлөлт ороогүй байгаа аж.
Ерөнхийлөгч Жо Байдены хувьд маш завгүй долоо хоног тохиож байгаа бөгөөд тэрээр Хөдөлмөрийн намын арга хэмжээнд оролцоод дөнгөж дуусч байгаа бол өнөөдөр Цагаан ордонд Армийн ахмадуудад "Хүндэт одон" гардуулах, пүрэв гарагт Энэтхэгт болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох гээд туйлын шахуу цагийн хуваарьтай байна.
Өнгөрсөн зуны наймдугаар сард тэргүүн хатагтай Өмнөд Каролинад амарч байхдаа Ковид-19-ийн шинжилгээ эерэг гарсан. Ерөнхийлөгч Жо Байдены шинжилгээ мөн өнгөрсөн долоодугаар сард эерэг гарч байсан байна.
Эх сурвалж: CNN