Шүүхээс нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой МЭДЭГДЭЛ гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхээс нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой МЭДЭГДЭЛ гаргажээ

/2023.08.03/: Иргэдийн дунд шүүхийн байгууллага томоохон хэргүүдийг хурдан хугацаанд шүүхгүй хирнээ энгийн иргэдтэй холбоотой хэргүүдийг хурдан хугацаанд шүүж ял оноож байна гэх яриа цахим орчинд гарах болсон.

Тэгвэл манай улсын авлига, хээл хахууль, хулгайн хэргүүдийн томоохонд тооцогдох нүүрсний экспорттой холбоотой авлига, хээл хахуулийн гэмт хэргийн талаар Шүүхээс мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэл

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Нүүрсний хэрэг” гэх тодотголтой 11 яллагдагч, 141 хавтастай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр 2023 оны наймдугаар сарын 01-ний өдөр ирүүлснийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д заасан журмын дагуу прокуророос хэргийг хүлээн авах явцад яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу Нийслэлийн Прокуророос тухайн гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэргийг буцаан татсан.

Жич: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хэргийг хүлээн авахаас татгалзаж байна гэх буруу ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул цаашид эх сурвалжаас мэдээллийг авахыг хүсье.

Эх сурвалж: ШҮҮХ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.