/2023.08.01/: Хавар, намар, тэр ч байтугай зуны улиралд та унтаж байхдаа цэвэр агаар амьсгалж сэрүүхэн байхын тулд цонхоо онгорхой унтахыг хүсдэг байх.
Гэвч хэрвээ та харшилтай бол унтаж байхдаа цонхоо онгорхой байлгах нь эрүүл мэндэд тань тустай эсэх талаар мэдэхгүй байж болох юм. Цонх нээх нь доторх харшилд тусалдаг уу? Хэрэв та гадаа орчин дахь ямар нэгэн зүйлээс харшилтай бол цонх онгойлгоход харшилд тустай байдаг эсэх талаар бид ярилцах гэж байна.
НЭЭЛТТЭЙ ЦОНХТЭЙ УНТАЖ БОЛОХГҮЙ
Гадаа байгаа мод, цэцгийн тоос, амьтан, мөөгөнцөр зэрэг зүйлсээс харшилтай бол цонхоо онгойлгож унтах нь харшлыг улам дордуулдаг. Таны гэрт агаараар дамжин цэцгийн тоос болон элдэв бохирдол орох болно.
Та ямар төрлийн харшилтай вэ? гэдгээ эхлээд мэргэжлийн эмчийн тусламжтайгаар тодруулсан нь дээр. Хэрвээ тодорхой нэг төрлийн ургамлаас л харшилдаг бол тухайн ургамлын идэвхжилийн үе дууссаны дараа цонхоо онгойлгож болох юм.
АГААРАА ХЭРХЭН СЭЛГЭХ ВЭ
Та харшлаа тодорхойлсны дараа харшлын шинж тэмдгүүдээ багасгахын тулд доторх агаарын чанарыг сайжруулах хэрэгтэй.
Гэрийн агаарыг цэвэршүүлэх арга замууд:
Агааржуулалт: Та ERV болон HRV төрлийн агаар цэвэршүүлэгчийн тусламжтайгаар гэртээ илүү цэвэр агаар оруулах боломжтой. Эдгээр тусгай цэвэршүүлэгч системүүд нь таны гэрт байх дулаан болон чийгшлийг хадгалах боловч цэвэр агаар оруулж, хуучирсан агаарыг гадагшлуулдаг.
Нүүрстөрөгчийн шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч нь элдэв үнэрийг шингээж, таны гэрийг илүү цэвэр агаартай болгоно. Агаар шүүгч нь химийн бодис, бактери, хөгц мөөгөнцөр гэх мэт бусад хог хаягдлыг ч мөн цэвэршүүлдэг.
Дотор харшил үүсгэгчийг хязгаарлах арга замууд нь:
Агаар цэвэршүүлэгч: Чанартай агаар цэвэршүүлэгч нь гэрийн тэжээвэр амьтдын үс, цэцгийн тоос, доторх мөөгөнцрийн спор зэрэг харшил үүсгэгчийг агаараас цэвэрлэдэг. Энэ зорилгоор маш жижиг харшил үүсгэгчийг онилоход хангалттай нарийн шүүлтүүр бүхий зөв агаар цэвэршүүлэгчийг авах нь чухал юм.
Агааржуулагч хоолойг цэвэрлэх: Агааржуулагч хоолойд харшил үүсгэгч бодисууд хуримтлагдсан байдаг. Тэднийг хэдэн жил тутамд цэвэрлэж байх нь ихээхэн тус болдог байна.
Эх сурвалж: advantageairtech