Үерийн голомтод анхны аврах ажиллагаа зохион байгуулсан багт “Батламж” гардууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн голомтод анхны аврах ажиллагаа зохион байгуулсан багт “Батламж” гардууллаа

DSC0239.jpg

\2023.07.28\: ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь энэ сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн голомтод анхны өндрөөс аврах ажиллагааг зохион байгуулж, иргэний амь насыг авран хамгаалсан.

Тус анхны нислэгт оролцсон БНСУ-ын Хэли-Юнион компанийн болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчдад талархал илэрхийлж, “Батламж” гардууллаа.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд анхны нислэгээ үйлдснээс хойш өнөөдрийг хүртэл 73 удаагийн шуурхай дуудлагыг хүлээн авч, иргэдийн амь насыг авран хамгаалах тусгай үүргийн нислэгийг гүйцэтгэн, 107 иргэнийг /том хүн-72, хүүхэд-35/ эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Тээврийн хэрэгслийн дугаараар хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлд санал авч байна
Тээврийн хэрэгслийн дугаараар хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлд санал авч байна
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.