Зайсангийн KFC-ын уулзвараас Дүнжингаравын гудамж хүртэлх замыг хаана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зайсангийн KFC-ын уулзвараас Дүнжингаравын гудамж хүртэлх замыг хаана

/2023.07.27/: Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ

Хан-Уул дүүрэг 11-р хороо Зайсан тойруугийн зүүн хэсэг KFC 3замын уулзвараас Дүнжингаравын гудамж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил /Богд уулын арын зам/ 2023 оны долоодугаар сарын 28-ний өдрийн 00:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 15-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус авто зам нь 2008 онд ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй бөгөөд шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 м өргөнтэй 2 эгнээ 0,81 км урт авто замд 2 талдаа 1,5 м өргөнтэй явган хүний зам хийх, хашлага шинээр суурилуулах, далан суурийн материал солих, шинээр асфальтбетон хучилт хийх, тэмдэг тэмдэглэгээ болон инженерийн шугам сүлжээний худгийн таг өндөрлөж түвшин тааруулах зэрэг ажлууд хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Ургамлын тоосны харшлын шинж тэмдэг
Ургамлын тоосны харшлын шинж тэмдэг
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.