Сэлбэ голын эрэг дагуу 30 гаруй орон сууцны B1 давхар усанд автжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлбэ голын эрэг дагуу 30 гаруй орон сууцны B1 давхар усанд автжээ

/2023.07.05/: Улаанбаатар хот орчимд долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд 28.4 мм хур тунадас орсон нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.

Үүний улмаас өчигдөр буюу долоодугаар сарын 4-нд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автсан, 2 далан, гүүр задарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, бусад холбогдох албаны нийт 397 ажилтан, алба хаагч усыг соруулан шуудуу, далан татан ажиллалаа.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхэд, өндөр настан зэрэг 526 иргэн, 306 орчим автомашиныг орц гарц хаагдсан байрнуудаас гарган аюулгүй болгож, 8 айл, 35 иргэнийг үер усны аюулаас авран хамгаалж, 61 иргэнд заавар өгч ажилласан байна.

Харин өнөөдөр буюу долоодугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар үргэлжилэн орсон борооны улмаас Сэлбэ гол далангаа даван хальж, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн “Улаанбаатар Буян” компанийн байрлаж буй хэсэг усанд автсан байна. Тэр дундаа Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ голын зүүн талын хэсэгт байрлах 30 гаруй орон сууцны барилгын зоорийн давхар бүхэлдээ усанд автаж, Онцгой байдлын байгууллагаас 04:00 цагаас эхлэн тухайн байршилд амьдардаг оршин суугчдад сэрэмжлүүлэг мэдээг хүргэж, зоорийн давхарт байсан авто машинуудыг татан гаргах ажиллагааг зохион байгуулсан. Одоогийн байдлаар Нийслэлийн холбогдох байгууллагуудын 240 гаруй ажилтан, албан хаагч 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр далангийн суваг шуудууг өргөтгөх, үерийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авч байна.

May be an image of 5 people

Цаашид Улаанбаатар хот орчимд бороо үргэлжлэн орох бөгөөд дээрх голуудын усны түвшин дахин нэмэгдэх тул голуудын сав дагуу суурьшиж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт зугаалгаар яваа иргэд болзошгүй үер, усны аюулаас сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

Эх сурвалж: ШСАА

Зарим байршилд зам хаана
Зарим байршилд зам хаана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.