Засгийн газрын хуралдаанаар УОК-ыг хүч нэмэгдүүлэн ажиллахыг Ерөнхий сайд үүрэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын хуралдаанаар УОК-ыг хүч нэмэгдүүлэн ажиллахыг Ерөнхий сайд үүрэгдлээ

/2023.07.05/: Үерийн гамшгаас шалтгаалж Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болоод байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, Улсын онцгой комисс хүч нэмэгдүүлэн ажиллах үүргийг Ерөнхий сайд УОК-т өглөө.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

  • “Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх” журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хэрэгжүүлсэн бэлтгэл арга хэмжээ,
  • Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
  • “Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • 2023 оны хаврын тариалалтын урьдчилсан дүн,
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 50 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Японы Яйзү хоттой Чингэлтэй дүүрэг олон чиглэлээр хамтран ажиллана
Японы Яйзү хоттой Чингэлтэй дүүрэг олон чиглэлээр хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.