Үерийн үеэр болон дараа нь юу хийх ёстой байдаг вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн үеэр болон дараа нь юу хийх ёстой байдаг вэ

/2023.07.05/: Хэд хоног дараалан орсон борооны улмаас Улаанбаатар хотын зарим хэсэг үерт автаад байна.

Энэ бороо цаашид дахин гурав хоног орно гэж УЦУОШГ-аас мэдээлсэн тул үер болсон үед ямар арга хэмжээ авч өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах талаар мэргэжлийн байгууллагын гаргасан зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

Үерийн үеэр болон дараа нь юу хийх ёстой байдаг вэ

Хэдийгээр та үерт автах эрсдэл багатай орон нутагт амьдардаг байж болох ч их хэмжээний хур тунадас, бороо орвол хаана ч үер болж болно гэдгийг санаарай.

Өмнө нь та үер гамшигт өртөж үзээгүй байсан ч ирээдүйд болохгүй гэх баталгаа байхгүй юм.

Үерийн өмнө, үер үеэр болон үерийн дараа юу хийж өөрийгөө болон бусдыг элдэв эрсдэлээс хамгаалах талаар хүргэе.

Үерийн үеэр
Хэрэв үер болох магадлалтай бол та дараахь зүйлийг хийх хэрэгтэй.

  • Танай орон нутагт цахилгаан тасарсан байсан ч үндсэн таслагч эсвэл гал хамгаалагчийн цахилгааныг унтраа.
  • Мэдээлэл авахын тулд радио эсвэл телевизор сонсоорой.
  • Гэнэтийн үер болж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Хэрэв үер болох магадлалтай бол нэн даруй өндөр газар руу яв. Заавар ирэхийг хүлээх хэрэггүй.
  • Гэнэт үерт автдаг гол горхи, ус зайлуулах суваг, хавцал болон бусад газруудаас болгоомжил.
  • Үндсэн унтраалга эсвэл хавхлагууд дээрх хэрэгслүүдийг унтраа. Цахилгаан хэрэгслийг салга. Хэрэв та нойтон эсвэл усанд зогсож байгаа бол цахилгаан хэрэгсэлд хүрч болохгүй.

Үерийн дараа
Танай гэр усанд автсан байна. Зарим газарт үерийн ус багасч болзошгүй ч олон аюул байсаар байна. Ирэх өдрүүдэд санаж байх ёстой зарим зүйлс.

  • Урсаж буй уснаас зайлсхий.
  • Эвдрэл, цууралтай байшин барилгаас хол бай.
  • Хэрэв таны машин хурдацтай нэмэгдэж буй усанд гацсан бол тэр даруй гарч, өндөр газар авир.
  • Замууд эвдэрсэн эсвэл усанд дарагдсан тул хаагдсан хэвээр байж магадгүй. Таныг хамгаалах үүднээс хаалтуудыг байрлуулсан. Хэрэв та хаалт эсвэл үерт автсан замтай тулгарвал өөр замаар яв.
  • Хэрэв та үерт автсан газар алхах эсвэл машин жолоодох шаардлагатай бол.
  • Ус гатлахаас зайлсхий. Тогтмол болон урсаж буй ус нь газар доорх эсвэл цахилгаан дамжуулах шугамын цахилгаанаар цэнэглэгдсэн байж болзошгүй байдаг.
  • Үерийн улмаас танил болсон газрууд өөрчлөгдсөн байж магадгүй. Үерийн ус ихэвчлэн зам, явган хүний замыг эвддэг тул нүх, жалга үүссэн ч харагдахгүй. Үерийн хог хаягдал дунд хагарсан шил, таныг гэмтээж болзошгүй хурц ирмэгтэй зүйлс байж болзошгүй.
  • Үерийн ус татарсан байгаа газрууд ч аюултай. Замуудын доорх хөрс суларч, машины жингээс болж нурах магадлалтай.
  • Үерийн усаар хүрээлэгдсэн аливаа барилга байгууламжаас хол байгаарай.
  • Барилга руу орохдоо маш болгоомжтой байх; далд гэмтэл, ялангуяа байшингийн сууринд гэмтэл үүссэн байх магадлалтай тул нурах аюултай.

Эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?
Үер нь бие махбодийн эрүүл мэндэд аюул учруулах маш олон хүчин зүйлсийг дагуулдаг.

Үерийн уснаас зайлсхийх; ус нь газрын тос, бензин болон өтгөн, шингэнээр бохирдсон байдаг.
Манай нөхцөлд нүхэн жорлон, гуу жалганы хог зэргээр маш их бохирдсон байдаг тул эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг.
Төвийн уснаас уухад аюулгүй эсэхийг мэдэхийн тулд мэдээг сонсоорой.
Нойтон болсон бүх зүйлийг цэвэрлэж, ариутгана. Үерийн уснаас үлдсэн шавар нь бохир ус, химийн бодис агуулж болно.
Их амарч, сайн идээрэй.

Эх сурвалж: Weather.gov

АНХААР: Үер, усны аюулаас болгоомжил
АНХААР: Үер, усны аюулаас болгоомжил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.