УТҮГ-ыг магадлан итгэмжлүүлэхэд Uptime Institute-ийн зүгээс дэмжлэг үзүүлэхээр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УТҮГ-ыг магадлан итгэмжлүүлэхэд Uptime Institute-ийн зүгээс дэмжлэг үзүүлэхээр болжээ

/2023.07.04/ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр Uptime Institute-ийн Худалдааны албаны дарга Филип Коллертонтой уулзлаа.

Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол Улсын ХХЗХ-той Дата төвүүдийг сертификатжуулах, олон улсын стандартын сайн туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулахаар болсонд баяртай байна гэсэн юм. Мөн манай Дата төвүүдийн хөгжлийн талаар баримтлах бодлого, зохицуулалтад Uptime Institute-ийн зүгээс үнэтэй мэдлэг, зөвлөмжийг өгнө хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.

ЦХХХЯ-ны зүгээс Үндэсний дата төв УТҮГ-ыг олон улсын сертификатаар магадлан итгэмжлүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ нь төрийн байгууллагын нэгдсэн мэдээллийн сангийн найдвартай ажиллагаанд чухал үр нөлөөтэй юм. Тиймээс энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, Uptime Institute-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

ХХЗХ болон Uptime Institute-ийн хамтын ажиллагааны тухайд Монголын Дата төвүүдийг UI-тай хамтран ажиллах, сертификат авах талаар дэмжих, ялангуяа Дата төвийн төлөвлөлтийн баримт бичгийн болон байгууламжийн батламж авах чиглэлээр ажиллах юм.

Uptime Institute LLC нь дэлхийн 114 орны Дата төвүүдэд 2,800 гаруй сертификат олгосон бөгөөд Дата төвийн найдвартай ажиллагааны нэр хүндийн баталгаа болдог юм.

Эх сурвалж: ЦХХХЯ

Нийслэлд тогтсон 120 тонн усыг соруулжээ
Нийслэлд тогтсон 120 тонн усыг соруулжээ
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн анхдугаар хуралдаанд хэлсэн үг
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн анхдугаар хуралдаанд хэлсэн үг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.