Японы Яйзү хотын удирдлагууд Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы Яйзү хотын удирдлагууд Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна

/2023.07.04/ Нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Яйзү хоттой 2018 оноос эхлэн Хамтран ажиллах санамж бичиг байгуулан боловсрол, соёл урлаг, спорт, төрийн захиргаа, үйлдвэрлэл зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байгаа билээ.

Санамж бичгийн хүрээнд Яйзү хотын дарга Накано Хиромичи, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ишида Эрико, мөн Яйзү Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Шимомура Казүки тэргүүтэй нийгэмлэгийн гишүүд, Иргэдийн хурлын төлөөлөгчид, хотын захиргааны удирдах албан тушаалтан, албан хаагчид нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр долоодугаар сарын 01-ний өдрөөс 05-ны хооронд Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна.

Эх сурвалж: ЧДЗДТГ

453 км/цаг хурдлах чадвартай шинэ галт тэрэгний туршилт амжилттай боллоо
453 км/цаг хурдлах чадвартай шинэ галт тэрэгний туршилт амжилттай боллоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.