“Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газрын нөхөн сэргээлт” сургалт зохион байгуулагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газрын нөхөн сэргээлт” сургалт зохион байгуулагдана

/2023.06.28/ Туул голын сав газар буюу Улаанбаатар хот, Төв аймгийн Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагууд болон холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнүүдэд “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газрын нөхөн сэргээлт” сэдэвт сургалтыг зургаадугаар сарын 30-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн байгаль орчны газар, Ногоон титэм байгаль орчны шинжилгээний лаборатори хамтран зохион байгуулна.

Монгол улсад хэрэгжиж буй уул уурхайн байгаль орчин, нөхөн сэргээлтийн талаарх хууль, дүрэм журам болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны А138 тушаалаар баталсан Уул уурхайн улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал, MNS 5917:2008, Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, Техникийн ерөнхий шаардлага стандартуудын хэрэгжилтийг сурталчлах, Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон ордуудад дээрх стандарт аргачлалыг хэрхэн ашиглах талаар онолын болон практик мэдлэг олгох зорилготой.

Сургалтад түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах албан тушаалтан болон байгаль орчны асуудал хариуцсан ажилтан оролцоно.

Эх сурвалж: БОАЖЯ

Хос бөхт тэмээний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа
Хос бөхт тэмээний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.