Хос бөхт тэмээний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хос бөхт тэмээний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа

/2023.06.28/ Дэлхийн тэмээний өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэж, “Монгол Улсын хос бөхт тэмээ –хөгжлийн боломж, стратеги” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан.

Монгол Улс дэлхийн хос бөхт тэмээний гал голомт гэдгийг онцлон, тэмээн соёл, уламжлалыг үнэ цэнэтэй хадгалах, тэмээг өсгөн үржүүлэх, тэмээний аж ахуй, тэмээнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох эрх зүй, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, тэмээчдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах шаардлагыг стратегийн зорилт болгон, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэн, зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Уг уулзалтын хүрээнд тэмээний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр зөвлөмжүүдийг хүргэсэн ба хэлэлцүүлгийн үнэтэй санал, санаачилгыг дэмжин арга хэмжээнүүдийн хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуурамч диплом ашиглавал төрөөс хохирол нөхөн төлүүлнэ
Хуурамч диплом ашиглавал төрөөс хохирол нөхөн төлүүлнэ
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.