Хуурамч диплом ашиглавал төрөөс хохирол нөхөн төлүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуурамч диплом ашиглавал төрөөс хохирол нөхөн төлүүлнэ

/2023.06.28/ Хуурамч диплом ашиглаж хөдөлмөр эрхэлбэл авсан цалинг төрд учирсан хохирол гэж үзэж төлүүлнэ.

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар иргэн хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, гүйцэтгэсэн ажилдаа тохирсон шударга цалин хөлс авах зарчимтай.

Тодруулбал: Завхан аймгийн Прокурорын газар нь иргэн А-аас хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар томилогдож ажиллах хугацаанд авсан 4,835,063 төгрөгийн цалинг төрд учирсан хохирол гэж үзэж гаргуулахаар шаарджээ.

Сумын Засаг даргад нэр дэвшихэд дээд боловсролтой байхыг хуулиар шаардсан бөгөөд А нь зохих журмаар суралцаагүй атлаа гэмт хэрэг үйлдэх замаар бий болсон дээд боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж, санаатайгаар ашиглаж төрийн албанд томилогдсон байна. Иймээс эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан гэж үзэж, түүний ажиллах хугацаандаа авсан цалинг байгууллагад учирсан хохиролд тооцож нөхөн төлүүлнэ.

Эх сурвалж: МУДШ

Улаанбаатарт зуун тавин оюутны бодлого ажиллаж эхэллээ
Улаанбаатарт зуун тавин оюутны бодлого ажиллаж эхэллээ
 
Их хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа
Их хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.