Улаанбаатарт зуун тавин оюутны бодлого ажиллаж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт зуун тавин оюутны бодлого ажиллаж эхэллээ

/2023.06.28/ Улаанбаатарт зуун тавин оюутны бодлого ажиллаж эхэллээ.

Засгийн газар аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүнд тодорхойлж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлалаа. Үүнтэй холбоотойгоор дотоод, гадаадын жуулчдыг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” хөтөлбөрийг эхлүүлжээ. Одоо ес дэх жилдээ тус хөтөлбөрийг наймдугаар сарын 21-нийг хүртэл зохион байгуулна.

Хөтөлбөрт 21 их, дээд сургуулиас зуун тавин оюутан шалгарчээ. Оюутны бодлого аялал жуулчлалын бүс нутагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ. Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газрууд, үйлчилгээний цэг, байршлын талаар дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, шаардлагатай мэдээллийг шуурхай хүргэх үүрэгтэй.

Эх сурвалж: НЗДТГ

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.