Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

/2023.06.28/ Томоохон голуудын усны түвшин үерийн түвшинг 5-40 см давсан байна.

Ховд, Хархираа, Үүр, Ерөө, Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 40 см зарим газар түүнээс дээш даван үерлэсэн байна.

Үер, усны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард, иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Усны ослоор амь насаа алдагсдын шалтгаан нөхцлийг үзэхэд хүүхдээ хараа хяналтгүй орхисон, амралт зугаалгаар явах үедээ гол, нуурын усанд орсон, архидан согтуурсан, малчид үертэй болон ус ихтэй үед гарамгүй газраар гол гаталсан зэрэг шалтгаан 70 хувийг эзэлж байгаа юм.

Эх сурвалж: ШС

ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон Монгол Улсад айлчилж байна
ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон Монгол Улсад айлчилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.