/2023.06.28/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.
08.30 цагт МУИС-ийн I байранд: Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс “ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ: СОЛОНГОС БА МОНГОЛ” олон улсын бага хурлыг зохион байгуулж байна
09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг олон улсын худалдааны сүлжээнд холбох нь” сэдвээр 3 дахь өдрөө үргэлжилнэ.
10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо хуралдана.
11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд: “Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр ХОРШООЛОГЧДЫН ӨДРӨӨР 3 дахь өдрөө үргэлжилнэ.
11.00 цагт: Учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж цагдаа, прокурор, Шүүх шинжилгээний алба хаагчид тангарагтаа үнэнч байж, хуулийн хүрээнд шударга ажиллаж талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоон өгөхийг шаардан мэдээлэл хийнэ.
11.30 цагт: Хуульч өмгөөлөгчид, Иргэний нийгмийн байгууллагууд, Сэтгүүлчид нэгдэн нийтийн эрхийг зөрчиж буй фактууд дээр ажиллаж эхэлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Монгол Улсад Дэлхийн цөмийн энергийн комисс хуралдаж байгаатай холбогдуулж иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Үзэл бодлоо илэрхийлэх хуульчдын нэгдсэн сүлжээ байгуулах ёслолын үйл ажиллагаа болно.
13.00 цагт: Тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр авсан арга хэмжээ, Нийгмийн даатгалын багц хуулийн тухай Монголын Ахмадын холбоо, ахмадын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.