/2023.06.27/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.
08.30-10.00 цагт “Интер ном”-ын кофешопт: “Тогтвортой хөгжлийн боловсролын шинэ хандлага” сэтгүүлчдийн өглөөний уулзалт-сургалт болно.
09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын албан ёсны нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон үг хэлнэ. Чуулга уулзалт “Худалдааг ногоон, дижитал, органик болгон төрөлжүүлэх” сэдвээр үргэлжилнэ.
09.00 цагт “Блью Скай” зочид буудалд: Ойн газраас “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM) төсөл”-ийн хүрээнд “Ойн тогтвортой менежментийн судалгаа ба бодлогын шнэчлэл” олон улсын зөвлөгөөн болно.
09.30-17.30 цагт “Туушин” зочид буудалд: “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа,, цөмийн аюулгүй байдал, ажиллагааны олон улсын эрх зүйн хэрэгсэл” сэдэвт зөвлөгөөн болно.
10.00 цагт: УИХ-ын Ажлын хэсэг болон байнгын хороо хуралдана.
14.00-17.00 цагт “Блью Скай” зочид буудалд: “ХЭҮК иргэний нийгмийн түншлэл” ээлжит 20 дахь уулзалт болно.