ИБУИНХУ-аас МУ-д суугаа Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИБУИНХУ-аас МУ-д суугаа Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа

/2023.06.26/: Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй юм. ИБУИНХУ нь Монголчуудын гуравдагч хөрш бөгөөд манай 2 улс хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй билээ. Элчин сайд Филип Малон Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг олон талт хэлбэрээр хөгжүүлэхэд онцгойлон хичээл зүтгэл гаргасан билээ, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмэрт тань талархал илэрхийлье.

Тэрээр уулзалтын үеэр Монголоос ИБУИНХУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо жил бүр нэмэгдэж байгааг тэмдэглээд, шинэ үеийн чадварлаг боловсон хүчин, ирээдүйн манлайлагчдыг дэмжин ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийлсэн юм.

Эрүүл мэндийн мэдээлэл технологийн мэргэжилтэн болон биостатикчуудын чадавхыг дээшлүүлэв
Эрүүл мэндийн мэдээлэл технологийн мэргэжилтэн болон биостатикчуудын чадавхыг дээшлүүлэв
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.