Хоёр хүүхдээ хөнөөн хөлдөөгчинд хадгалж байсан эмэгтэйг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр хүүхдээ хөнөөн хөлдөөгчинд хадгалж байсан эмэгтэйг илрүүлжээ

Police officers outside a woman's residence in Suwon, South Korea, where she is suspected of killing her children and keeping their bodies in a freezer.

/2023.06.23/: Дөнгөж төрсөн хоёр хүүхдээ хөнөөж, цогцсыг нь хөлдөөгчинд олон жил хадгалсан хэрэгт буруутгагдаж буй эмэгтэйг баривчлах хүсэлт гаргасан тухай Өмнөд Солонгосын цагдаа нар мэдэгдлээ.

Кёнги Намбу мужийн цагдаагийн газрын албаны хүн CNN-д өгсөн ярилцлагадаа 30 гаруй насны эмэгтэй нялх хүүхдүүдийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, 12, 10, 8 настай өөр гурван хүүхдээ асрах эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан учраас ийм үйлдэл хийсэн гэж мэдэгджээ.

Амиа алдсан хүүхдүүд дөнгөж нэг хоногтой байжээ.

Түүний анхны хохирогч нь 2018 оны арваннэгдүгээр сард эмнэлэгт төрсөн түүний дөрөвдахь хүүхэд байжээ. Цагдаа нар түүнийг төрснийхөө маргааш нь охиныг боомилж алан, цогцсыг нь гэрийнх нь хөлдөөгчинд хийсэн гэж мэдүүлсэн байна. Түүнийг тав дахь хүүхэд 2019 оны арваннэгдүгээр сард төрсөн бөгөөд мөн л амийг нь хөнөөсөн байна.

Тэрээр нөхөртөө хоёр хүүхдээ үр хөндүүлсэн гэж хэлсэн тул хүн амины хэргийн талаар мэдээгүй гэж цагдаа нарт хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Б.Энхбаяр: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулахад УИХ-ын дарга манлайлж оролцсон
Б.Энхбаяр: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулахад УИХ-ын дарга манлайлж оролцсон
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.