ЭЕШ-д 800 оноо авсан багш, суралцагчдад баяр хүргэлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ-д 800 оноо авсан багш, суралцагчдад баяр хүргэлээ

38

/2023.06.23/: Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч амжилт үзүүлсэн сурагчид, бэлдсэн багш нарыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

2022-2023 оны хичээлийн жилийн ЭЕШ-ыг дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн нийт 1475 сурагч өгснөөс 33 сурагч 800 оноо авсан юм. Сурагчдыг 17 багш удирдан бэлдэж хамтдаа ажилт үзүүллээ. Ийнхүү эрдэм мэдлэгээрээ манлайлж өндөр оноо авсан сурагчид, тэднийг сургаж бэлдсэн багш болон сурагчдын гэр бүлийнхэнд Дүүргийн Засаг дарга дүүрэг, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, бахдам амжилт гаргасанд нь баяр хүргэж, талархал гардуулан цаашдынх нь эрдмийн аянд амжилт хүсэж, эх орондоо их үйлс бүтээх иргэн болохыг ерөөлөө.

41

Г.Занданшатар: Хулгай луйвар байгаа газруудад иргэдийн хяналтыг тогтооно
Г.Занданшатар: Хулгай луйвар байгаа газруудад иргэдийн хяналтыг тогтооно
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.