Т.Доржханд: Англи хэл заахыг дэмжинэ, малчдын НД-ын 50 хувийг улс төлөхийг дэмжихгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Англи хэл заахыг дэмжинэ, малчдын НД-ын 50 хувийг улс төлөхийг дэмжихгүй

/2023.06.23/: Өчигдөр улсын их хурлын чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн тухай заалтыг хэлэлцсэн.

Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар уг хуулийн төслийн бага ангид англи хэл заах тухай заалтыг унагасан.

Энэ талаар ХҮН нам-ын дарга Т.Доржханд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

ХҮН нам мөрийн хөтөлбөртөө Англи хэлийг албан ёсны 2-догч хэл болгохоор тусгасан. Засгийн эрх бариагүй ч энэ бодлогодоо тууштай байна.

Хуримтлал бүхий тэтгэврийн бүрэн реформыг дэмжинэ. Харин малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс санхүүжүүлэхийг дэмжихгүй.

Харин малчдын орлогыг дэмжих, малын гаралтай бүтээгдэхүүний эрэлтийг нэмэх, орон нутагт жижиг үйлдвэр барих, бирж байгуулах, экспортыг өсгөх бодлогыг хэрэгжүүлэх замаар малчдыг хөдөлмөрийн харилцаанд оруулах шаардлагатай гэжээ.

Улаанбаатар сувилал орчмын авто замыг хааж, засвар хийнэ
Улаанбаатар сувилал орчмын авто замыг хааж, засвар хийнэ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.