Эрхүү мужид ноос ноолуурын хамтарсан үйлдвэр байгуулах талаар ярилцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрхүү мужид ноос ноолуурын хамтарсан үйлдвэр байгуулах талаар ярилцжээ

/2023.06.23/: Энэ оны гуравдугаар сард Улаан-Үдэ хотод бүсийн болон хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны дэд комиссын хурал болсон.

Энэ хурлын үеэр бүс нутгуудын хэмжээнд хамтарч ажиллах боломжит чиглэлүүдийн талаар хэлэлцсэн. Манай улс болон Эрхүү мужийн харилцаа, хамтын ажиллагаа уламжлалт, найрсаг, эртний түүхэн замналтай. Олон жилийн турш Монгол Улс нь Эрхүү мужийн стратегийн түнш байсан ба бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх худалдааны түншүүдийн тоонд ордог.

Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Тухайлбал,

  • Эрхүү мужид ноос ноолуурын хамтарсан үйлдвэр байгуулах,
  • аж үйлдвэрийн парк байгуулах,
  • түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх асуудалд санал нэгдэв.

Мөн дээрх саналуудыг бодит ажил хэрэг болгох алхмыг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах Засгийн газрын ээлжит уулзалтын үеэр хийхээр тохиролцлоо.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын ерөнхий консул Ж.Энхжаргал, Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга А.В.Ведерников болон албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын дараа Эрхүү муж дахь аугаа эх орны дайны ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэн билэгдсэн “Мөнхийн гал”-д цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Эх сурвалж: УИХ

Хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх хэлэлцүүлэг боллоо
Хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх хэлэлцүүлэг боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.