Хөмөрсөн завинд зорчиж явсан 750 хүний 100 нь хүүхэд байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөмөрсөн завинд зорчиж явсан 750 хүний 100 нь хүүхэд байжээ

Boat before it sank

/2023.06.16/: Цагаачдад хамгийн аймшигтай үйл явдал тохиолдлоо.

Грекийн өмнөд хэсэгт живсэн загас агнуурын завинаас амьд үлдсэн хүмүүсийн хэлснээр 100 орчим хүүхэд уг онгоцонд сууж явсан байж магадгүй аж.

Гамшгийн улмаас одоогийн байдлаар 78 хүн амиа алдсан нь батлагдсан байна.

Хөлөг онгоцонд 750 орчим хүн зорчиж явсан бөгөөд далайд сураггүй болсон хүмүүсийн тоо тодорхой гараагүй байна гэв.

Уг осолтой холбогдуулан Египетийн хэд хэдэн иргэнийг оролцуулаад нийт есөн хүнийг хүний наймааны хэрэгт сэжиглэн баривчилсан тухай Грекийн телевиз мэдээлэв.

Завь хөмөрсөн газрын эргэн тойронд аврагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд амьд үлдсэн хүмүүсийг олох итгэл найдвар буурч байна.

Уг завь Египетээс хоосон хөдөлж, Ливийн Тобрук боомтод зогсч, Итали руу зорчих цагаачдыг суулгасан гэж Грекийн хэвлэлүүд мэдээлжээ.

Каламата хотын нэгдсэн эмнэлгийн ахлах эмч Доктор Макарис гамшгийн улмаас 600 гаруй хүн амиа алдсан байх магадлалтай гэж үзэж байгаагаа хэлэв.

Эх сурвалж: ВВС

Маргааш Сүхбаатарын талбайд Тайландын Соёлын өдөрлөг болно
Маргааш Сүхбаатарын талбайд Тайландын Соёлын өдөрлөг болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.