Мод, булаг устгаж буй Ойн булаг гэх газрын зөвшөөрлийг цуцлахыг шаарджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мод, булаг устгаж буй Ойн булаг гэх газрын зөвшөөрлийг цуцлахыг шаарджээ

3

/2023.06.16/: Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл өчигдөр “Тэнгэрлэг Монголын газар шороо” Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Тус байгууллага нь 2015 оноос байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцлахыг шаардсан албан бичгийг өгсөн юм.

4

Энэхүү албан бичигт “Чингэлтэй дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр Ойн булаг гэх газарт ойн сан болон усны сан бүхий газарт зөвшөөрөл олгосон байх бөгөөд газар ашиглагч нь барилга барихаар байгалийн мод бутыг олноор устгаж, булгийн эхийг сүйтгэж байгаа” талаар дурьдаад, тухайн газрын зөвшөөрлийг цуцлан, байгалийн нөхөн сэргээлт хийлгэхийг шаардсан байна.

Хэзээ, ямар шийдвэрээр энэхүү зөвшөөрөл олгогдсон, хуульд нийцэж байгаа эсэхийг судлан, хуулиар хориглосон газарт олгогдсон бол цуцлаж, нөхөн сэргээлт хийлгэнэ гэдгээ Засаг дарга Н.Батсүмбэрэл хэллээ.

2

1

5

Засаг даргын зүгээс хууль бусаар олгосон газрын асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа, тэр тусмаа сургууль цэцэрлэгийн газраас хулгайлсан хууль бус үйлдлүүдийг шалгуулах ажил эхлээд явж байна гэж тэрээр ярилаа.

Эх сурвалж: ЧД

УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.