/2023.06.16/: Канадын Манитоба мужийн орон нутгийн замд пүрэв гарагийн үдээс хойш ачааны машин ахмадуудыг тээвэрлэж явсан автобустай мөргөлдсөний улмаас 15 хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээллээ.
Автобус 5-р хурдны замаар урагшаа, Карберри хотын ойролцоох казиногийн зүг явж байсан бол чиргүүлтэй автомашин нь 1-р хурдны замаар зүүн тийш явж байсан гэж Канадын Хатан хааны морьт цагдаагийн офицер Роб Лассон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Ачааны автомашин Виннипег хотоос баруун тийш 170 км-ийн зайд орших Карберри хотоос хойд зүгт хоёр хурдны замын уулзвар дээр автобусыг мөргөжээ.
Амиа алдсан 15 хүнээс гадна өөр 10 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж албаныхан мэдэгдэв. Шархадсан хүмүүсийн дунд хоёр автомашины жолооч нар байгаа аж.
Манитоба мужид урьд өмнө ийм их хэмжээний осол гарч байгаагүй байна.
Автобусанд сууж явсан хүмүүсийн дийлэнх нь Дауфин хот болон түүний эргэн тойронд амьдардаг ахмад настнууд байсан гэж RCMP-ийн туслах комиссар Роб Хилл мэдэгдэв.
Эх сурвалж: CNN