/2023.6.12/ Өнөөдөр НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй 52 нэр бүхий олон улсын зочид төлөөлөгчид манай улсад ирж байна.
Тэд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцох юм. Харин энэ жилийн сэдэв нь “Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил”.
Яг энэ сэдэв, энэ хуралд зориулсан бэлгийг МАН барьлаа. Тэд Сонгуулийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгээр дэмжсэн "40%-ийн квотыг 30% байх нь зүйтэй" гэх шийдэлд хүрснээ МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн.
Уг нь бол УИХ-ын 126 гишүүдийн 40 хувь нь эмэгтэй хүн байх талаар биш, харин нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байх талаар л хэлэлцэж буй хэрэг билээ. Гэтэл МАН-ын бүлгийнхэн эмэгтэйчүүдээс ингэж айж бэргэн, олон улсын өмнө "онигоонд" орох хэрэг нь юу сан билээ?