Орос Украин руу Зөвлөлтийн үеийн танкуудыг илгээж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос Украин руу Зөвлөлтийн үеийн танкуудыг илгээж эхэлжээ

A T-55 main battle tank is seen on display at the Imperial War Museum in Duxford, Cambridge, in the United Kingdom.

/2023.05.08/: Гуравдугаар сарын сүүлээр хийгдсэн уг бичлэгт Оросын хаа нэгтээ Зөвлөлтийн хуучин танкуудыг тээвэрлэж байгааг харуулжээ.

Москва Украины дайнд ялахын тулд хуучин цэргийн техник хэрэгслийг агуулахаасаа гаргаж ирж байсан ч эдгээр нь шал өөр зүйл юм.

Учир нь эдгээр танкууд нь Дэлхийн 2-р дайн дууссаны дараахан буюу 1948 онд ЗХУ-ын Улаан армийн захиалгаар анх үйлдвэрлэгдсэн Т-55 загварын танкууд юм.

Кембрижийн Дуксфорд дахь Эзэн хааны дайны музейн (IWM) ахлах куратор түүхч Жон Делани CNN-д ярихдаа "Энэ бол хүйтэн дайны үед ЗХУ-ын хэрэглэж байсан анхны гол байлдааны танк" гэж хэлжээ.

Энэхүү танкийг бүтээхээс өмнө тулалдааны талбарт өөр өөр үүрэг гүйцэтгэдэг хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван төрлийн танк байжээ. Харин 50-иад оны дунд үеэс эхлээд бүх зүйлийг хийж чадах танкийг бүтээх гэж оролдсон нь үндсэн байлдааны танкууд аж.

Улаан армийн хувьд үндсэн танк нь Т-55 болон түүний бусад хувилбарууд байсан бөгөөд хожим нь 100,000 гаруй танк үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн өргөн үйлдвэрлэсэн танкны загвар болжээ. Хямд, найдвартай, ашиглахад хялбар, засвар үйлчилгээ хийхэд хялбар энэхүү танк нь Египетээс Хятад, Судан хүртэл цэргийн гол тулгуур байсан бөгөөд одоо ч зарим газар ашиглагдаж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт зохион байгуулагдана
Хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт зохион байгуулагдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.