Хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт зохион байгуулагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт зохион байгуулагдана

/2023.05.08/: Хүүхдийн спортын зуны VII наадмыг Баян хонгор аймаг 2023 оны 6 дугаар сарын 19-29 ны өдрүүдэд зохион байгуулна.

Тэмцээн:

  • чөлөөт бөх,
  • жүдо бөх,
  • бокс,
  • сагсан бөмбөг,
  • сагсан бөмбөгийн 3x3,
  • уран сайхны гимнастик,
  • хөлбөмбөг,
  • шатар,
  • усан сэлэлт,
  • крикет,
  • буудлага,
  • хүндийн өргөлт,
  • волейбол,
  • самбо бөх,
  • уулын дугуй,
  • ширээний теннис,
  • байт харваа,
  • гандбол,
  • таеквондо,
  • спорт бүжиг гэх 23 төрөлтөд зохион явуулах юм.

Тэмцээнд одоогоор 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэсэн судалгаа гарчээ. Тэмцээний бэлгэдлийг Монгол Улсын нэн ховор амьтан Мазаалайгаар төлөөлүүлэх бол хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм.

Монгол Улсын хүүхдийн спортын олимп гэгддэг спортын наадамд Монгол Улсын засгийн газар, Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо, Биеийн тамир спортын улсын хороо, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, БТСУХ нэгдэн ажиллаж байна.

Эх сурвалж: БТСУХ

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Камбож улстай хамтран ажиллана
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Камбож улстай хамтран ажиллана
 
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.