Хиймэл оюун ухааныг үндэслэгч өөрийн бүтээлээсээ айж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хиймэл оюун ухааныг үндэслэгч өөрийн бүтээлээсээ айж байна

/2023.05.02/: Хиймэл оюун ухааны (AI) загалмайлсан эцэг гэгддэг Жеффри Хинтон энэ салбарт гарч буй бүтээн байгуулалтын аюул улам бүр нэмэгдэж байгааг анхааруулж, ажлаасаа гарчээ.

Өдгөө 75 настай тэрээр "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа Google-ээс гарч байгаагаа зарлаж, хйимэл оюун ухааны чиглэлээр хийсэн ажилдаа харамсаж байгаагаа хэлжээ.

Тэрээр ВВС-д өгсөн ярилцлагадаа хиймэл оюун ухаантай чатботуудын хийж чадах зүйлсийг "маш аймшигтай" гэж хэлсэн байна.

Тэрээр "Одоогоор тэд биднээс илүү ухаантай биш ч удахгүй илүү болно гэж бодож байна" гэжээ.

Доктор Хинтон мөн түүний нас технологийн аварга компанийг орхих шийдвэрт нь нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, "Би 75 настай. Тиймээс тэтгэвэрт гарах цаг минь болсон" гэж ВВС-д ярьжээ.

Гүн гүнзгий суралцах болон мэдрэлийн сүлжээний талаархи анхдагч судалгаа нь Доктор Хинтонд ChatGPT зэрэг одоогийн хиймэл оюун ухааны системийг бий болгох замыг нээж өгсөн байна.

Гэвч Канадын танин мэдэхүйн сэтгэл зүйч, компьютер судлаач ВВС-д өгсөн ярилцлагадаа "Чатбот нь хүний тархинд байдаг мэдээллийн түвшинг ойрын хугацаанд гүйцэж түрүүлнэ. Яг одоо бидний харж байгаа GPT-4 нь хүнийг ерөнхий мэдлэгийнхээ хэмжээгээр зэрэгцэн ирж, бид түүгээр нь бахдаж байна. Үндсээр нь авч үзвэл энэ нь тийм ч сайн биш, гэхдээ аль хэдийн үүнийг хийгээд эхэлчихсэн. Мөн одоо гарч байгаа ахиц дэвшлийн хурдыг харгалзан үзэхэд хиймэл оюун ухааны хөгжил тийм их цаг шаардахгүй. Тиймээс бид үүнд санаа зовох хэрэгтэй" гэжээ.

AI 'Godfather' Geoffrey Hinton Warns Of Dangers As He Quits Google :  Dhasukhabar धासु ख़बर

Нью Йорк Таймс сонины нийтлэлд доктор Хинтон хиймэл оюун ухааныг "муу зүйлд" ашиглахыг оролддог хэсэг бүлгийн тухай мөн дурдсан байна.

BBC-ээс энэ талаар дэлгэрэнгүй ярихыг хүсэхэд тэрээр "Энэ бол зүгээр л хамгийн муу байж болох, хар дарсан зүүд шиг хувилбар юм.

Жишээ нь, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шиг хүмүүс роботуудад өөрсдийн зорилгоо биелүүлэх чадварыг өгөхөөр шийдсэн гэж та төсөөлөөд үз. Энэ нь эцэстээ "Би илүү их хүчирхэг болох хэрэгтэй" гэх мэт дэд зорилгыг хиймэл оюун ухаанд төрүүлж магадгүй" гэж эрдэмтэн анхааруулав.

Тэрээр "Бидний хөгжүүлж буй оюун ухаан нь бидний төсөөлөх оюун ухаанаас тэс өөр юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бид бол биологийн систем бөгөөд харин бидний бүтээсэн энхүү хиймэл оюун нь дижитал систем юм. Мөн хамгийн том ялгаа нь дижитал системүүдийн хувьд тэдгээр нь дэлхий даяар тархсан олон хувилбар гэсэн үг. Эдгээр бүх хуулбарууд тус тусдаа сурч болох боловч мэдлэгээ тэр дор нь хуваалцах боломжтой. Тиймээс 10,000 хүнтэй байсан ч, нэг хүн ямар нэгэн зүйл сурсан тохиолдолд бүгд үүнийг автоматаар мэддэг болно гээд төсөөлөөд үз. Ингэж л эдгээр чатботууд нэг хүнээс илүү ихийг мэдэж чадна" гэжээ.

Харин Google-ийн ахлах эрдэмтэн Жефф Дин мэдэгдэлдээ "Бид хиймэл оюун ухаанд хариуцлагатай ханддаг хэвээр байна. Бид шинээр гарч ирж буй эрсдэлүүдийг ойлгож сурахын зэрэгцээ зоригтойгоор шинийг санаачилж байна" гэсэн байна.

Эх сурвалж: ВВС

Импортын болон дотоодод үйлдвэрлэсэн арматурууд шалгалтад тэнцсэнгүй
Импортын болон дотоодод үйлдвэрлэсэн арматурууд шалгалтад тэнцсэнгүй
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.