“Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгөөр үнэгүй хууль зүйг зөвлөгөө өгч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгөөр үнэгүй хууль зүйг зөвлөгөө өгч байна

/2023.05.01/: Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.

Тус өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, үнэ төлбөргүй эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгч байна.

Өдөрлөг оройн 17:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд та бүхэн Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн асраас хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй авна уу

Мөн номын худалдаа болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гаргасан зарим бүтээлийг иргэдэд үнэ төлбөргүй тарааж байна.

Эх сурвалж: ХЗҮХ

Хорооны барилгын нэг талд ӨЭМТ байдгаас халдвар гарах эрсдэл бий болж байна
Хорооны барилгын нэг талд ӨЭМТ байдгаас халдвар гарах эрсдэл бий болж байна
 
ШИЙДВЭР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
ШИЙДВЭР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.