Д.Сумъяабазар: УБ хот бизнес эрхлэгчдэд ЭЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: УБ хот бизнес эрхлэгчдэд ЭЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ

- Бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгох ёсгүй -

/2021.8.16/ "Улаанбаатар хот бол бизнес эрхлэгч нартаа ээлтэй байх ёстой. Худалдаа наймаа, бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгож шийтгэх ёсгүй. Төрийн захиргааны алба хаагчид үүнийг хатуу ойлгож, хүнд сурталгүй, дарамтгүй, авлигагүй байж, бүх талын туслалцаа дэмжлэгийг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хэрэгтэй. Ковид гээд аж ахуйн нэгж, иргэд туйлдаж, хүнд байдалтай байгаа энэ цаг үед бид аль болох тэднийг дэмжих болно" гэж Хотын захирагч Д.Сумъяабазар ногоочидтой уулзаж байх үеэрээ хэллээ.

Баянгол дүүргийн 1000 машины зогсоолд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодорхой хариу өгөөгүйн улмаас хугацаа алдаж, ногоочдыг бухимдуулсан. Иймээс өнөөдөр холбогдох албаныхантай Улаанбаатар хотын захирагч тус байршилд ажиллаж, иргэд, ногоочидтой уулзлаа.

1000 машины зогсоол дээр ногоо худалдаалах 160 гаруй лангуу байгуулснаас орох хэсгийн лангуунууд эзэнтэй болсон тул ногоочид бусад сул байршлыг голж, хоорондоо булаацалдсанаар тэдний дунд маргаан дэгдээд байгаа аж. Уг асуудлыг яаралтай шийдэж, ашигтай байрлалыг нэг хүнд дангаар нь олгохгүй байх, ногоочид, худалдаачдыг дэмжиж, ашигтай байрлалыг хуваан өгөх зохицуулалт хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн 1000 машины зогсоолын талбайд хавар, намартаа ногоо худалдаалдаг, бусад үед худалдаачид ашигладаг байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Худалдан авагч иргэдийн зүгээс орц, гарцыг тусгаарлан шийдэх, ногооны лангуунуудыг дугаарлах, ногоо тээвэрлэн орж ирсэн машинуудыг эргэн гаргах, зогсоолыг шийдвэрлэх санал гаргасан бөгөөд иргэдийн тусгасан санал, санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллах хэрэгтэйг холбогдох албаныханд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар анхаарууллаа.

Наймдугаар сарын 3-нд болсон НОК-ын хурлаар “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн.

Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ үйл ажиллагаа явуулаад эхэлсэн билээ.

Эх сурвалж: Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба

Онгоцонд суух гэж улайрсан Афгануудаас 5 хүн амь үрэгджээ
Онгоцонд суух гэж улайрсан Афгануудаас 5 хүн амь үрэгджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.