/2021.8.16/ Афганыг орхин гарахыг хүссэн олон мянган хүн Кабул дахь нисэх онгоцны буудалд шахцалдан зүтгэсний улмаас таван хүн амь үрэгдлээ гэж Ройтерс мэдээлж байна.
Нэгэн гэрчийн мэдүүлснээр таван хүний цогцсыг машинаар ачин авч явжээ. Өөр нэгэн гэрчийн хэлснээр тэдгээр таван хүн чухам буудуулж амиа алдсан уу, эсвэл шахцалдаанаас болсон уу гэдэг нь тодорхойгүй ажээ.
Онгоцны буудал нутгаа орхихыг хүссэн олон зуун хүнээр дүүрчээ.
Гэвч CNN-ий мэдээлж буйгаар Хамид Карзай олон улсын нисэх онгоцны буудлаас нисэх бүх нислэг цуцлагдсан байна. Иргэдийн орох хаалгыг хаасан гэж мэдээллээ.
АНУ тэргүүтэй дэлхийн 60 улс орноос Афганистаныг орхин гарахыг хүссэн гадаад, дотоодын иргэн хэн бүхэнд онгоцны буудлууд болон бусад боломжууд нээлттэй байх ёстой хэмээн уриалга гаргаад байгаа билээ.