Говь - Сүмбэр аймгийн 95 хувь нь цөлжжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь - Сүмбэр аймгийн 95 хувь нь цөлжжээ

United Nations Convention to Combat Desertification | The Borgen Project

/2021.06.16/

Монгол орны нийт нутгийн 76.9 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн байна.

Үүнээс 8 аймгийн нутаг дэвсгэр цөлжилт, газрын доройтолд ихээр өртөж, нөхцөл байдал хүндэрч байгаа аж. 2020 онд хийсэн Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 95 орчим хувь нь цөлжилтөд өртсөн судалгаа гарчээ.

Газрын доройтол, элсний нүүдэл эрчимтэй явагдаж байгаа судалгаа гарсан. 2021 онд Сүмбэр сумын цөлжилт, газрын доройтолд өртсөн 25 га газарт хамгаалалтын ойн зурвас байгуулахаар 50.0 сая төгрөг шийдвэрлэсэн. Уг ажлын гүйцэтгэлийг шалгалаа. Ойжуулалтын хүрээнд хашаа хамгаалалтыг хийж, усалгааны тоног төхөөрөмжийг суурилуулан 1500 орчим мод, бут тарьсантай газар дээр нь танилцлаа.

Говьсүмбэр аймгийн сум дундын ойн анги 2015 онд байгуулагдан, 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ жил 10 орчим төрлийн тал, хээрийн бүсэд тохирсон мод бут тарьсан. 2, 3 жилийн настай 1500 орчим суулгацыг худалдаанд гаргахад бэлэн болжээ. Өвөлдөө мал идээд, зундаа салхи, шуурга хуулчихдаг гээд мод тарих, ургуулах амаргүй ажил гэдгийг Ойн ангийн дарга Э.Шоовдор хэлэв.

Түүнчлэн төсөв санхүүжилт, хүн хүч хүрэлцээгүй, усалгааны ганц машинаа нутгийн үйлчилгээтэйгээ хуваалцан хэрэглэдэг гээд тоочвол асуудал байгааг дурдаад, энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ойн нормыг шинэчлэн баталсанд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Ойн ангийн орон нутагтаа хийж байгаа цөлжилтийн эсрэг ажлуудаас тарьц суулгацаа чамлалтгүй ургуулж байгааг БОАЖ-ын сайд Н.Уртнасан онцлоод, намрын мод тарих ажилд нэн шаардлагатай усалгааны ажлын зардалд 10 сая төгрөгийг шийдвэрлэхээр боллоо. Мөн ирэх жилийн төсөвт ойн ангийн техник хэрэглэл, орон тоог нэмэгдүүлэх зардлыг тусгахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Оросууд Афганистан дахь ЭСЯ-ныхаа ажилтнуудыг татахаар болжээ
Оросууд Афганистан дахь ЭСЯ-ныхаа ажилтнуудыг татахаар болжээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.