Өчигдөр 4 иргэн ковид-19 халдвараар нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр 4 иргэн ковид-19 халдвараар нас баржээ

/2021.08.16/ Халдварын нөхцөл байдал Улаанбаатар хотод тогтворжсон ч орон нутагт хурдацтай өссөөр байна.

Орон нутагт нийт 779 халдварын тохиолдол бүртгэгдсэний:

  • Баян-Өлгий аймагт 116 халдварын тохиолдол,
  • Ховд аймагт 98 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ хоёр аймгийн халдварын тохиолдол өчигдөр бүртгэгдсэн орон нутгийн халдварын тохиолдлын 27.4 хувийг эзэлж байгаа юм.

Үүнээс Баян-Өлгий, Ховд аймагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж улмаар Баян-Өлгий аймаг орох хөдөлгөөнөө 10 хоногийн хугацаанд түр хааж хөл хорио тогтоосон билээ.

Өчигдөр нийт дөрвөн хүн нас барсан бөгөөд үүний 3 нь архаг хууч өвчин дээрээс коронавирусээр өвдөж нас барсан байна. Харин нэг иргэн нь дан коронавирус туссанаас болж нас барчээ.

Улсын хэмжээнд дархлаажуулалтын бүрэн тунд нийт иргэдийн 62.1 хувь нь хамрагдсан байна. Дархлаажуулалтын цэгийн мэдээллийг авах бол энд дарна уу.

Улаанбаатар хотод 282 тохиолдол бүртгэгдсэний 72 нь хүүхэд, дөрөв нь жирэмсэн эх байжээ.

Англи, Уэльс, Ирландын сурагчид элсэлтийн шалгалтын дээд оноогоо эвджээ
Англи, Уэльс, Ирландын сурагчид элсэлтийн шалгалтын дээд оноогоо эвджээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.