Маргааш Өглөөний гудамжинд “гоё“ арга хэмжээтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш Өглөөний гудамжинд “гоё“ арга хэмжээтэй

/2021.8.15/ Маргааш буюу даваа гарагийн өглөө Өглөөний гудамжинд Өү Кутюр брэндээс Үндэсний өв соёл, Монгол уламжлалаа сурталчлан таниулах зорилгын хүрээнд шинэ долоо хоногийн эхний өдрийг Монгол дээлтэй угтах уриалгыг дэвшүүлж байна.

Энэ уриалгын дагуу Өглөөний гудамжинд дараах арга хэмжээ болох ажээ.

06:00-06:10 Нээлт

06:10-06:20 Морин хуур, ерөөл магтаалч /Осорчамаа/

06:20-09:00 Монгол Өглөөний цайны амталгаа /Өнгүүр буурч/

06:20-06:35 “Намнаа” Язгуур харвааны үзүүлэн тоглолт

06:35-06:50 “Огторгуйн биелгээ” үзүүлэн тоглолт

06:50-07:30 Өглөөний дасгал /Биелгээний хичээл/

07:30-08:00 Монгол хөгжил, Монгол ухаан сэдэвт лекц /"Та Монгол Ээж" ТББ-ын Тэргүүн Ц.Наранханд/

08:00-08:30 Язгуур урлагийн тоглолт

08:30-08:45 Хөгжөөнт тэмцээн, уламжлалт наадгай

08:45-09:00 Огторгуйн биелгээ

Та энэхүү үйл ажиллагаанд оролцохын тулд монгол үндэсний хувцсаа өмссөн байх ёстойг сануулъя.

Харин Өглөөний гудамж нь хуучнаар Гутлын 22-н гудамжинд байрладаг билээ.

Талибанчууд Кабулаас бусад бүх том хотыг хяналтандаа авлаа
Талибанчууд Кабулаас бусад бүх том хотыг хяналтандаа авлаа
 
Монгол оюутнуудыг Японд дадлагажуулах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол оюутнуудыг Японд дадлагажуулах санамж бичигт гарын үсэг зурлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.