/2021.8.15/, Афганы зөрчил: Талибанчууд Кабулаас бусад бүх томоохон хотуудыг өөрсдийн хяналтандаа авснаар Афганистаныг бараг бүрэн эзлээд байна.
Өнөөдөр буюу ням гарагт цэргийнхэн зүүн зүгийн гол хот болох Жалабадыг ямар нэгэн тулаан тэмцэлгүйгээр эзлэн авчээ. Ердөө өмнөх өдөр нь тэд Мазар-и- Шариф хотыг эзэлсэн юм.
Нөхцөл байдал Ерөнхийлөгч Ашраф Ганиг огцрох шахалтад оруулж байна. Тэрээр нийслэлээ авч үлдэхийн төлөө Талибанчуудтай тулах эс бөгөөс бууж өгөхөөс өөр сонголтгүй болжээ.
АНУ Кабул дахь ЭСЯ-ныхаа ажилтнуудыг татан авч эхэлжээ. Мөн АНУ-ын зүгээс бямба гарагт үйл ажиллагаанд оролцохоор 5000 цэргээ тус улс руу илгээлээ.
Эх сурвалж: BBC