Согтуу жолооч осол гаргаж 2 хүүхэд, 1 том хүн гэмтжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуу жолооч осол гаргаж 2 хүүхэд, 1 том хүн гэмтжээ

/2022.05.17/: 2022 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 20.00 цагийн орчим БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд 4 автомашин мөргөлдсөн осол гарсан байна.

Toyota Corolla Fielder маркийн автомашины жолооч Г, Toyota Premio маркийн авто машины жолооч Б, Toyota Prius маркийн автомашины жолооч Ц, Nissan Note маркийн автомашины жолооч О нар холбогдсон 4 автомашин мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас жолооч, зорчигч 3 хүн гэмтсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна.

Гэмтсэн 3 хүний хоёр нь 3 болон 5 насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба согтолтын зэргийг шалгахад 1.94 хувийн согтолттой байсан байна.

Эх сурвалж: ТЦА

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно
 
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.