2021.08.10
Ресторан, хоолны газраар үйлчлүүлэхэд танд зөөгч үйлчилдэг. Үйлчлүүлсэн хүн бүрдээ сайхан сэтгэгдэл төрүүлж, тав тухтай байдлаар хангадаг тэднийг хүндлэх 9 шалтгааныг бэлтгэн хүргэж байна.
9. Магадгүй тэд таниас ч их мөнгө олдог байж болох юм
Тансаг зэрэглэлийн ресторан нь зургаан зөөгчтэй байх тохиолдол их бий. Заавал их сургуулийн диплом шаарддаггүй ажлын байрны хувьд энэ нь тийм ч муу ажил биш юм. Тэднээс өөр ажил хийх талаар асуугаад хэрэггүй л болов уу.
8. Тэд ууртай ахлах тогооч болон үйлчлүүлэгчийг холбох гүүр болон ажилладаг
Таны элдэв самар, салатны навч зэрэг зүйлсэд хэдэн насандаа ямар шалтгаанаар харшилтай болсон зэрэг өөрт нь хэрэггүй зүйлийг сонсоод, гал тогоонд байгаа айхтар ахлах тогоочид тайлбарлан хэлэх итгэмжлэгдсэн хүн чинь шүү дээ.
7. Тэд нохой гурав, ноёны толгой дөрөв харагдтал нанчид хүртсэн ч, хэлэхэд төвөгтэй орц, ногооны нэрийг цээжээр хэлж чадах авьяастнууд
Өдөр бүр хэлж заншсан орц найрлагыг өвдсөн, уйтгарласан, толгой өвдсөн гээд бүхий л үед үржүүлэхийн хүрд шиг дуржигнуулаад хэлэхэд бэлэн байдаг.
6. Цагаан цамц, хар өмд , хормогчоо цэвэрхэн өмсөх нь тийм ч амар биш
Урд өдөр нь тэдний ажлын хувцас юу ч болж бохирдсон байж болно. Гэвч тэд маргааш нь яг л хими цэвэрлэгээнээс авсан мэт цэвэрхэн болоод ирэх сүйхээтэй хүмүүс.
5. Ресторанд орох бүрдээ аавын тань ярьдаг явуургүй онигоонд инээх шаардлагатай болдог
Хооллож дууссаны тань дараа тавгаа хураах гээд ирэхэд нь аав чинь зөөгчийн өөдөөс хараад "Үлдсэн хэсэг нь хаана байна? Хоолоо буцаамаар байна." гэж идээд дууссан хоёр хоосон яс хийсэн таваг руу заана. Зөөгч таны хэлснийг биелүүлж чадахгүй тул худлаа инээгээд явахаас өөр сонголтгүй. Худлаа инээх ч тэгээд хэцүү шүү дээ.
4. Таны буруу хэлсэн үгийг залруулж олны өмнө эвгүй байдалд оруулахгүй
Та бодоод үз дээ. Та болзоот бүсгүйнхээ дэргэд "можито" авъя гэж буруу хэллээ гээд зөөгч үүнийг "мохито" гэдэг юм аа гэж залруулж таныг эвгүй байдалд оруулахгүй.
3. Тэдний санал болгосон хоолыг захиалахгүй байлаа гээд уцаарлангуй хандахгүй
Бид чамд тахианы мах захиалж болохгүй шүү гэж хэлээ биз дээ, одоо харж байна уу? гэж шоглохгүй таны захиалгыг түргэн шуурхай авчрах тал дээр анхаардаг.
2. Ширээгээ цэвэрлэх үедээ хүртэл таны хэлж байгаа үгсийг анхааралтай сонсдог
Синглэ Лэйдис уран сайхны кинонд хэн тоглож байгаа, жүжигчин Туяагийн сайхан бие зэргийг алдалгүй сонсож танд хань болдоггүй гэж үү?
1. Үнэнийг хэлэхэд энд ажиллах хэцүү байдаг
Шударга л байя. Таны хувьд хэцүү өдөр болж өнгөрсөн ч энэ нь зөөгч нарын буруу биш биз дээ. Рестораны ариун цэврийн өрөө бохир байсан гэж үү. Тайван бай даа, ажилчдын ариун цэврийн өрөө бүр хэцүү газар байдаг юм.
Дээрх шалтгаанд дурдагдаагүй нэг томоохон хүчин зүйл нь тэд бидэнтэй л адилхан хүн юм. Бүтэн цагаар ажиллаад орой нь гэр бүлдээ цаг гаргадаг аав ээжийнхээ бяцхан хүү, оюутан, магадгүй залуу аав/ээж юм. Тэдэнд зүгээр л сайхан хандаарай.
Эх сурвалж: Restaurant Manifesto