Чингэлэгт тээврийн терминал 9 сард ашиглалтад орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлэгт тээврийн терминал 9 сард ашиглалтад орно

/2021.08.10/ Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажлыг энэ есдүгээр сард дуусгахаар төлөвлөж байна гэв.

Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалтаас шалтгаалан нүүрсний экспортын хэмжээ энэ жил бага байсан юм.

Иймд нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүсэд чингэлэгт тээврийн терминал байгуулах Засгийн газрын тогтоол гарсан.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтод шимт хөрс хуулах, тээвэрлэх, талбайн улны тэгшилгээний ажлуудыг гүйцэтгэж байгаа аж.

Харин Шивээхүрэн боомтод баригдах чингэлэгт тээврийн терминалын зураг төслийг боловсруулж байна гэв.

Мөн гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгөөд байгаа аж.

Хилийн боомтуудад нэмэлтээр чингэлэгт тээврийн терминал байгуулагдсанаар боомтын ажилчдын хүн хоорондын шууд харилцаа багасна гэж үзэж байна.

Түүнчлэн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл буурч, нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх ажээ.

Эх сурвалж: УУХҮЯ

БНХАУ цар тахалтай зохицож амьдрах боломжгүй гэж үзэж байна
БНХАУ цар тахалтай зохицож амьдрах боломжгүй гэж үзэж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.