Гэрлэж буй хосууд цэцэрлэгт хүрээлэнд мод тарих боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрлэж буй хосууд цэцэрлэгт хүрээлэнд мод тарих боломжтой боллоо

Монголын залуучууд хуримаа хийхдээ Гэрлэх ёслолын ордон-Сүхбаатарын талбай-Ресторан гэсэн маршрутаар явдаг болоод удаж байна.

Тэгвэл энэхүү маршут дээр нэгэн сонирхолтой арга хэмжээг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-ийн хамт олон санаачилжээ.

Хуримаа хийж, гал голомтоо бадруулж буй хосуудад зориулсан мод тарих орчин бүхий "Хосын төгөл"-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан байна.

Хосуудын дурсгал болгож тарьсан модыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс арчилж, хамгаалж, ургуулах аж. Хайр сэтгэлээ бататган мод тарьж, он цагийг эргэн дурсах сайхан боломж бүх хосуудад нээлттэй гэлээ.

Эх сурвалж: ЭЦА

Хоригдол нь харгалзагчтайгаа нийлж оргожээ
Хоригдол нь харгалзагчтайгаа нийлж оргожээ
 
Д.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатай
Д.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.