АНУ-ын Сангийн сайд: Украиныг сэргээн босгох санхүүжилтийг Оросоос хай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Сангийн сайд: Украиныг сэргээн босгох санхүүжилтийг Оросоос хай

/2022.04.22/ ОХУ-ын халдлагын улмаас Украинд учирч буй эдийн засгийн хохирол нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Украины эдийн засаг, барилга байгууламжийг сэргээх зардлыг хэн гаргах вэ гэсэн асуулт дэлхийн улс орнуудад яригдаж байгаа юм.

Харин АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр Украиныг сэргээн босгоход шаардагдах хөрөнгийг Оросоос хайх нь "бидний эрэлхийлэх ёстой зүйл" хэмээн мэдээлсэн байна.

АНУ Украинд 1.3 тэрбум долларын эдийн засгийн болон цэргийн тусламж үзүүлэхээ зарласны дараа Сангийн сайд Жанет Йеллен "Энэ бол Украиныг сэргээн босгоход шаардлагатай зүйлсийн зөвхөн эхлэл" гэжээ.

Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОУВС болон Дэлхийн банкны удирдлагуудад хандан “Дайнд тусгай татвар ногдуулах шаардлагатай” гэсэн байна. Түүнчлэн тэрээр ОХУ-д хориг арга хэмжээ авсан эд хөрөнгийн орлого болон Төв банкны нөөцийг Украины хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг уриалжээ.

Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс дайны улмаас Украины барилга байгууламж, дэд бүтцэд 60 гаруй тэрбум долларын хохирол учирсан хэмээн мэдээлсэн байна. Мөн Олон улсын валютын сангаас Украины эдийн засаг энэ онд болоод ирэх онд 35 хувиар хумигдана гэж мэдэгджээ.

Украинд 5,264 энгийн иргэн амиа алдсаныг НҮБ баталжээ
Украинд 5,264 энгийн иргэн амиа алдсаныг НҮБ баталжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.