/2022.03.30/: Оросын олигархиуд гадны орнуудад шинэ орон сууцны эрэл хайгуулд орж байгаа бөгөөд Турк улс энэ хайгуулд маш сайн тохирч байна.
Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглу өнгөрсөн бямба гаригт CNBC телевизэд хэлэхдээ, хориг арга хэмжээ авсан Оросын олигархиудыг олон улсын хууль тогтоомжийн дагуу бизнес эрхлэхэд нь жуулчин, хөрөнгө оруулагчийн хувьд хүлээн авна гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Эрдоган "ОХУ-ын хөрөнгөтнүүд бидэнтэй хамтарч ажиллаж болно" гэж хэлснээс нэг өдрийн дараа л гэхэд Оросын эзэмшилд байдаг хэд хэдэн тансаг зэрэглэлийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, түүний дотор тэрбумтан Роман Абрамовичийн дарвуулт онгоц болон хувийн онгоц Туркт орж ирсэн байна.
Энэхүү мэдэгдэл нь Европын холбооны гишүүн бус боловч НАТО-гийн гишүүн Турк улс хямралд орсон эдийн засгаа бэхжүүлэхийн тулд хар жагсаалтад орсон тэрбумтнуудын хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмжиж байна гэсэн таамаглалыг төрүүлэв. Оросын баячууд хэдийнэ тэнд хөрөнгө оруулахыг идэвхтэй эрэлхийлж байгаа гэж Ройтерс агентлаг мэдээлэв.
Гэхдээ Орос, Барууны хооронд тэнцвэртэй байдлыг хангах нарийн үйлдлийг зохион байгуулж байгаа улсын хувьд ямар ч хэтийн ашиг олдохгүй байх магадлалтай.
Турк дахь Атлантын зөвлөлийн ахлах захирал, Анкара дахь АНУ-ын ЭСЯ-ны эдийн засагч асан Дефне Лион "Оросын мөнгийг татах нь Туркт урт хугацаандаа хохирол учруулж болзошгүй" гэж CNBC-д ярьжээ.
Эх сурвалж: CNBC