УКРАИН: Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл

/2022.03.29/: Украины нөхцөл байдал хүнд хэвээр байсаар байна. Удахгүй хоёр тал хэлэлцээ хийх гэж байгаа ч аль аль тал нь энэхүү хэлэлцээг амжилтанд хүрэхгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа билээ.

Украинд яг одоо нөхцөл байдал ямар байгаа талаар хамгийн сүүлийн мэдээ, мэдээллийг хүргэж байна:

-Орос, Украины төлөөлөгчид сүүлийн хэдэн долоо хоног дахь анхны хэлэлцээ хийхээр Истанбул хотод хүрэлцэн ирлээ. Украин гал зогсоох хэлэлцээрийг нэн тэргүүнд тавьж байна гэж мэдэгдэж байгаа ч АНУ болон Украин аль аль нь Оросын талд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

-Украины Ерөнхийлөгч Владимир Зеленський дэлхийн хүчирхэг гүрнүүд Оросын эсрэг хориг арга хэмжээ, тэр дундаа нефтийн хоригийг чангатгахыг дахин гуйв.

-Мягмар гарагт үүр цайхаас өмнө агаарын дайралтын дуут дохио дуугарч, зарим хотоос гарах гарцыг Оросын дайралт хаасан гэж албаны хүмүүс мэдэгдэв.

-Оросын тэрбумтан Роман Абрамович энэ сарын эхээр болсон энхийн хэлэлцээний үеэр хордлогын шинж тэмдэг илэрсэн гэж ойрын эх сурвалжууд мэдээллээ. Тэр одоо эдгэрсэн. Мөн Украины энхийн хэлэлцээрийн хоёр төлөөлөгч өртсөн гэж мэдэгджээ

-АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Владимир Путиныг "эрх барьж чадахгүй" гэсэн тайлбараасаа "буцахгүй" гэж мэдэгдэв.

-Оросын "Вагнер" бүлэглэлийн хөлсний цэргүүдийг Украины зүүн хэсэг рүү илгээсэн гэж Их Британийн Батлан ​​хамгаалах яам үзэж байгаа бөгөөд ойролцоогоор 1000 орчим албан хаагч байгаа аж.

-Украин Сумын ойролцоох Тростянец хотыг эргүүлэн авч чадсан бөгөөд Донбассын зүүн бүс рүү чиглэж байгаа Оросын армийн Киев рүү давших ажиллагаа зогсонги байдалд орсныг АНУ-ын батлан ​​хамгаалахын өндөр албан тушаалтан нотлов.

Эх сурвалж: ВВС

“Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж” хэлэлцүүлэг болж байна...
“Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж” хэлэлцүүлэг болж байна...
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.