Оросоос АНУ-ын дипломатчдыг хөөхөөр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросоос АНУ-ын дипломатчдыг хөөхөөр болжээ

/2022.03.24/: АНУ Оросын 12 дипломатчийг огцруулах шийдвэр гаргасны дараа ОХУ АНУ-ын хэд хэдэн дипломатчийг хөөн гаргахаа мэдэгдлээ.

Вашингтон өнгөрсөн сард үндэсний аюулгүй байдлын үүднээс Нью-Йорк дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар дахь Оросын дипломатчдыг хөөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд дараа нь тус улсын ахин нэг ажилтныг тагнуулын үүрэг гүйцэтгэсэн гэж НҮБ-аас хөөжээ.

Даваа гарагт ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жон Салливаныг дуудаж, Ерөнхийлөгч Жо Байден Оросын удирдагч Владимир Путиныг “дайны гэмт хэрэгтэн” хэмээн цоллож байгааг эсэргүүцэв.

ОХУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч "Гуравдугаар сарын 23-нд ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас "персона нон грата" гэж зарласан дипломатуудын жагсаалтыг гаргасан" гэж мэдэгдэв.

Persona non grata гэдэг нь тухайн хүнийг хүлээж авахгүй, хүлээн авахаа больсон гэсэн үг юм.

Уг тушаал доторх жагсаалтад АНУ-ын хэдэн дипломатч орсон бөгөөд, хэзээ Оросоос хөөгдөх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: ВВС

Ц.Оюундарь: Ардчилсан нам ямар ч сунгаа хийгээгүй
Ц.Оюундарь: Ардчилсан нам ямар ч сунгаа хийгээгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.