/2022.03.09/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн тухай хэлэлцлээ. Тус хууль нь анх 2017 оны долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн. Жил гаруйн хугацаанд Зөрчлийн тухай хууль дээр ажиллаа
Зөрчлийн тухай хууль гэхээр торгодог, арга хэмжээ авах гэж ойлгоод байдаг. Тэгвэл энэ удаагийн шинэчилсэн найруулгын уг уламжлалт байдлыг халахаар хичээж байна.
Мөн шинэчилсэн найруулгаар шүүхээр ордог зөрчлийн хуулийн эрүүгийн шүүхэд нь бүрэн хамааруулдаг болно гэлээ.